Мэдлэг

Router гэж ямар төхөөрөмж вэ?

Router гэдэг нь сүлжээн дэх пакетын замчлалыг тодорхойлдог сүлжээний нэгж төхөөрөмж юм. Пакет илгээгчээс хүлээн авагч хүртэл компьютерийн сүлжээгээр дамжих явцдаа алхам бүртээ рүүтэрээр дамжиж байж эцсийн цэгтээ очдог. Пакет рүүтэрт ирэх үед IP толгойн мэдээллийг үндэслэн рүүтэр пакетыг аль портоороо дамжуулах вэ гэдгийг тодорхойлдог. Сүлжээний ISO түвшний хувьд router нь гуравдугаар буюу сүлжээний түвшний төхөөрөмж юм. Router video заавар

 


WiFi стандарт   

 Утасгүй сүлжээ нь 2,4Ghz эсвэл 5,0Ghz Гц двтамжийн түвшинд өгөгдөл дамжуулдаг. 802.11 сүлжээний стандартуудад : 

1. 802.11а 5гега Гц-ийн давтамжийн түвшинд өгөгдөл дамжуулна. OFDM(Orthogonal Frequency-Division Multiplexing)-ийг ашиглан рүүтэрд радио сигналууд хүрэхээс өмнө сигналуудыг жижиг сигналд хувааснаар   хүлээн авах хэмжээг ихэсгэдэг. Секундэд 54мбит өгөгдөл дамжуулах боломжтой.

2. 802.11b 2,4Ghz давтамжийн түвшинд өгөгдөл дамжуулна. Хурд удаан. Секундэд 11мбит өгөгдөл дамжуулах боломжтой.

3. 802.11g 2,4Ghz дээр өгөгдөл дамжуулах боловч OFDM кодчлол ашиглан секундэд 54мбит өгөгдөл дамжуулах боломжтой.

4. 802.11n Одоогоор хамгийн өргөнөөр ашиглагдаж байна.хамгийн ихдээ 140мбит өгөгдөл 5гега Гц дээр дамжуулах боломжтой.

5. 802.11ac нь 2013 онд эхээр хэрэглээнд нэвтэрсэн. Мөн сүүлийн үеийн төхөөрөмжүүд энэхүү стандартыг дэмждэгээр хийгдэж байна. Энэхүү стандарт нь 5Ghz-ийн давтамжаар нэг стрием технологоор 450мб       дамжуулах бөгөөд 8 хүртлэх зэрэг урсгах чадалтай бөгөөд ооогоор 1.3ГБ хүртлэх мэдээлэл дамжуулах төхөөрөмжүүд худалдаалагдаж байна. 5G WiFi болон Giga WiFi гэж сүүлийн үеүүдэд нэрлэгдэж байгаа стандарт билээ.


Switch 

—4, 8, 16, 24, 32, 64 порттой байх бөгөөд сүлжээг логик хэсгүүдэд хуваах, порт нийлүүлэх, MAC хаягийг хязгаарлах, сүлжээний ажиллагааг хянах гэх олон төрлийн ажиллагаатай. Ихэнх дотоод сүлжээнүүд одоо свич хэрэглэж байгаа бөгөөд 10/100/1000Mbps хурдаар full-duplex буюу зэрэг хүлээн авч, дамжуулах горимоор ажиллах чадвартай.


Firewall

—Уг төхөөрөмж нь өөр янз бүрийн итгэмжлэлтэй сүлжээнүүдийн хоорондох урсгалыг зохицуулах үүрэгтэй бөгөөд ихэнхдээ дотоод сүлжээ, гадаад сүлжээг тусгаарлан хамгаалах үүрэгтэй байдаг. Тусгай төхөөрөмжид суурилсан (hardware based) эсвэл програм хангамж дээр (software based) суурилсан байж болно.


 

Бүтээсэн
Макролинк © 2019